Засгийн газрын хямдруулалттай өрийн хэрэгслийн 1322 (ЗГХБ-Б-52-500) кодтой үнэт цаасны төлбөр барагдаж, хугацаа нь дууссан тул Монголын хөрөнгийн бирж бүртгэлээсээ хасжээ.
Тус үнэт цаас нь нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 52 долоо хоногийн хугацаатай 40 мянган ширхэг бөгөөд нийт нэрлэсэн үнэ нь дөрвөн тэрбум төгрөг байв.
Бүртгэлээс хасах шийдвэрийг биржийн гүйцэтгэх захирлын 2026 оны есдүгээр сарын 22-ны А/428 тоот тушаалаар гаргасан байна.
