Израилын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг Йом-Кипурын баяртай давхацсан тул Дэлхийн шатрын олимпиадын VI өрөгт оролцоогүй гэж Олон улсын шатрын холбоо мэдээлэв.
Узбекистаны Самарканд хотод есдүгээр сарын 16-27-нд болж буй тэмцээний VI өрөгт Израилын эрэгтэй баг Нидерландтай, эмэгтэй баг Болгартай тоглох хуваарьтай байжээ.
Израилын тал есдүгээр сарын 20-21-ний тоглолтын цагийг өөрчлөх хүсэлт гаргасан байна. V өргийн тоглолтыг өрсөлдөгчдийн зөвшөөрлөөр эрт эхлүүлж, Израилын эрэгтэй баг Сингапуртай, эмэгтэй баг Колумбын багтай Савицки зочид буудалд тогложээ.
Харин VI өргийг орой эхлүүлэх эсвэл амралтын өдөр болох есдүгээр сарын 22-нд шилжүүлэх саналыг өрсөлдөгч багууд зөвшөөрөөгүй тул тоглолтуудыг хүчингүйд тооцсон байна.
