ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино холбооны удирдлагын тогтолцоог шинэчлэх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа Зөвлөлийн гишүүдэд илгээсэн захидалдаа мэдэгдсэн гэж The Athletic мэдээлэв.

Тэрбээр томоохон стратегийн санаачилгыг хэрэгжүүлдэг тогтолцоонд хараат бус гадаад аудит хийлгэж, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж авах саналыг ФИФА-гийн Зөвлөлд тавихаар болжээ.

Мөн шийдвэр гаргах механизмыг бэхжүүлэхийн тулд гишүүн холбоод болон оролцогч талуудтай тодорхой хугацаатай зөвлөлдөх үйл явц эхлүүлэхийг санал болгосон байна. Үүнд институцүүдийг шийдвэр гаргалтад эрт оролцуулах, удирдах байгууллагуудын эрх мэдлийн заагийг тодорхойлох, ил тод байдал, оролцоо болон хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал багтжээ.

ФИФА-гийн Зөвлөл аравдугаар сарын 15-нд хуралдана. Инфантино долдугаар сард хөл бөмбөгийн хөгжилд 4.2 тэрбум ам.доллар татах FIFA Forward Enterprise санаачилгыг танилцуулсан ч бүс нутгийн холбоодын эсэргүүцэлтэй тулгарсан байна.

2016 оноос ФИФА-г удирдаж буй Инфантино дараагийн сонгуульд оролцох хүсэлтээ арваннэгдүгээр сарын 18-наас өмнө гаргах боломжтой. Сонгууль 2027 оны гуравдугаар сард болно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн