АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен, Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен нар Арктик болон Хойд Атлантын бүсийн аюулгүй байдлыг бэхжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээг есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотод байгуулжээ. Баримт бичиг нь Гренландад АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байна.
Дональд Трампын мэдэгдсэнээр, гэрээний хүрээнд “Golden Dome” пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон хоёр томоохон цэргийн бааз байгуулах боломжийг хэлэлцэнэ. Тэрбээр уг гэрээ Гренландын аюулгүй байдлыг АНУ урт хугацаанд хариуцах нөхцөл бүрдүүлнэ гэж мэдэгдлээ.
Метте Фредериксен гэрээ нь Данийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Гренландын ард түмний өөртөө засах эрхийг хүндэтгэнэ гэж онцолжээ. “Golden Dome” системийг ямар хэлбэрээр хэрэгжүүлэх талаар эцсийн шийдвэр гараагүйг мөн хэлсэн байна.
Гэрээ нь Гренландыг АНУ-д шилжүүлэх тухай биш бөгөөд Дани, Гренландын одоогийн эрх зүйн статус хэвээр хадгалагдана.
