Riot Games компани League of Legends тоглоомд нэвтрүүлэхээр төлөвлөсөн багийн дуут чатыг 26.20 шинэчлэлтээс хасаж, гарах хугацааг хойшлууллаа. Шинэ боломжийг эхний ээлжид Хойд Америк болон Далайн орнуудын серверт туршихаар төлөвлөж байсан юм.
Компанийн тайлбарласнаар дуут чат одоогийн байдлаар чанарын шаардлага хангаагүй тул тоглогчдод хүргэхэд бэлэн биш байна. Riot Games хөгжүүлэлтийг үргэлжлүүлэх боловч шинэ нээлтийн огноо, аль шинэчлэлтэд багтаах талаар мэдээлээгүй байна.
Багийн дуут чат нь урьдчилан бүрдсэн тоглогчдын бүлгийн харилцааг тоглоомын дотор шууд зохион байгуулахад зориулагдсан. Уг боломжийг хойшлуулснаар хэрэглэгчид одоогийн бичгийн чат болон гаднын дуут холбооны үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглана.
