Qualcomm дараагийн үеийн тэргүүлэх гар утасны чипээ Snapdragon 8 Elite Gen 6 болон Snapdragon 8 Elite Extreme Gen 6 гэсэн хоёр хувилбараар гаргахаар бэлтгэж байна.

Үндсэн Snapdragon 8 Elite Gen 6 нь 2 нанометрийн технологиор үйлдвэрлэсэн найман цөмтэй бөгөөд хоёр үндсэн цөм нь 5 ГГц хүртэл ажиллана. Мөн 16 МБ Flex Cache санах ойтой.

Qualcomm-ийн мэдээлснээр график процессорын гүйцэтгэл өмнөх үеийнхээс 35 хувиар нэмэгдсэн байна. Чип нь 8K нягтаршилтай видеог секундэд 30 кадраар бичих, 320 мегапиксел хүртэлх дүрс боловсруулах боломжтой.

Extreme хувилбар нь ижил суурьтай боловч илүү их өндөр хурдны нэгдсэн санах ойтой. Тус хувилбар 30 тэрбум гаруй параметртэй хиймэл оюуны загвар ажиллуулах, 8K видеог секундэд 60 кадраар, 4K удаашруулсан бичлэгийг секундэд 240 кадраар боловсруулах боломжтой гэж компани мэдэгджээ. Эх сурвалж: Engadget.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн