Есдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төр, нийгэм, соёлын хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдана.

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан, 09:00 цагт УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно. Мөн Тарган Бандида Цэвэлванчигдоржийн мэндэлсний 190 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд эхэлнэ.

10:00 цагт Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийн нээлт “Улаанбаатар” зочид буудалд, нийгмийн эрүүл мэндэд сэтгүүлчдийн оролцооны талаарх уулзалт НЭМҮТ-д болно. 11:30 цагт донтолтын эсрэг “Сэргэлтийн дуу хоолой” үндэсний хөдөлгөөнийг танилцуулна.

15:00 цагт “Намрын ногоон өдрүүд–Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийнэ.

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж байна. Нийслэлийн музей, галерейд “Сэтгэлийн аяс”, “Намар”, “Р.Отгонбаатарын оролдлогоос”, “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн үргэлжилнэ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн