Бээжин хотод есдүгээр сарын 22-23-нд болж буй “Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026”-д Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байна.

Форумын үеэр улс орнуудын тээврийн холболт, логистикийн үр ашиг, ногоон шилжилт болон олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Түүнчлэн тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хиймэл оюун ухаан болон шинэ технологийг нэвтрүүлэх боломжийг ярилцах юм.

Арга хэмжээний үеэр тогтвортой тээврийн хөгжил, хамтын ажиллагааны баримт бичиг болон салбарын тайлангуудыг танилцуулна.

Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Зам, тээврийн яам, “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд багтжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн