Японы эрх бүхий байгууллагууд оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж байгааг Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яам анхаарууллаа.

Японы Хилийн шалган нэвтрүүлэх, хяналтын газар “Хууль бус оршин суугчгүй болох” хөтөлбөрийг 2025 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байна. 2026 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус улсад зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэн 68 мянга орчим байжээ.

Энэ хүрээнд хууль бус оршин суугчдыг илрүүлэх, саатуулах, албадан нутаг буцаах ажиллагааг нэмэгдүүлсэн байна.

ЭСЯ Японд ажиллаж, суралцаж, амьдарч буй монгол иргэдэд виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа, нөхцөлийг чанд мөрдөхийг зөвлөв. Мөн гадагш явахдаа оршин суух үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримтаа авч явах, хууль бус хөдөлмөр эрхлэхгүй байхыг санууллаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн