Ерөнхий сайд Н.Учрал Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Диктэй уулзахдаа Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, технологи, ноу-хау нутагшуулах асуудлаар санал солилцлоо.
Талууд дотоодын ханган нийлүүлэгчдийн оролцоо, худалдааг төрөлжүүлэх, Монголын экспортыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний стандарт болон мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтрах боломжийг хэлэлцэв. 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 66.8 сая ам.долларт хүрчээ.
Н.Учрал Австралид суралцах монгол оюутнуудын визийн нөхцөл, төгсөлтийн дараах ажиллах боломжийг сайжруулахад анхаарахыг хүссэн байна.
