Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна.
Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал болон бусад албаны хүмүүс, төрөл төрөгсөд нь Ю.Цэдэнбалын хөшөөнд өнөөдөр хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө. Ерөнхий сайд Н.Учрал “ХХ зууны Монголын хөгжлийн бахархалт түүхийг бүтээхэд онцгой үүрэг, гавьяа гүйцэтгэсэн түүхэн бие хүн, үндэсний ой санамжид үргэлжид санан дурсагдах эх оронч удирдагч бол Юмжаагийн Цэдэнбал юм. Тийм ч учраас түүнийг ХХ зууны манлай төрийн зүтгэлтэн хэмээн Монголын ард түмэн өргөмжилсөн юм” гэдгийг онцлоод, “Энэ эрхэм хүмүүнийг Монголын ард түмэн мартах учиргүй. Түүний амьдралын 75 жил эгэл энгийн, гайхам бахархам хөдөлмөрч бүтээлч хувь хүний түүх, бас түүхэн цаг үеийн улс төрийн зүтгэлтэн, эх оронч удирдагчийн гавьяатай, сургамжтай түүх юм” гэлээ.
Юмжаагийн Цэдэнбал улс эх орноо удирдах үйл хэрэгт 44 жил тасралтгүй хүчин зүтгэжээ.
