Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломат ажилтнуудын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тус төлөөлөгчдийг энэ сарын 14-нд хүлээн авч уулзав.
Хятадын залуу дипломат ажилтнуудын харилцан айлчлал нь 20 орчим жилийн түүхтэй бөгөөд энэхүү солилцоо нь хоёр орны залуу дипломатуудад харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх, хоёр улсын гадаад бодлого, хөгжлийн зорилт, байр суурийн талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх чухал боломж болж ирснийг онцлов.
Төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллахаас гадна Эрдэнэт хотод зочилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцах юм.
