Энэ өдөр нийт 74,803,046,341 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 713,238,770 төгрөгийн үнийн дүн бүхий 965,525 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +14.99%), Хөсөг трейд ХК (HSG +14.87), Крипто Үндэстэн ХК ( +9.82) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК ( -10.33), Монгол Базальт ХК (MBW -4.19), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.05)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 30,873 ширхэг нэгж эрх 35,370,139.26 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 1,082 ширхэг үнэт цаас 82,400,500 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,105 ширхэг үнэт цаас 210,500,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 180 ширхэг үнэт цаас 18,000.00 ам.доллар (64,720,980₮)-оор,
-
Багцын арилжаагаар 492,450 ширхэг үнэт цаас 334,866,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 багц 256,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 20,403,200 ам.доллар буюу 73,361,949,952 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 74,803,046,341 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.69%-иар өсч, 63,591.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,882,822,113,873 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
