Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу.
Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
