Хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс SNDY-BD-14/09/28-C0102-19 симболтойгоор эхлүүллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1/3337 тоот албан бичгийн дагуу “Сэндли ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 12 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 120 мянган ширхэг “Сэндли бонд 3.0” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс SNDY-BD-14/09/28-C0102-19 симболтойгоор эхлүүллээ.
