ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 14 /TASS/. Азидаа хамгийн томд тооцогддог хувьцааны зах зээл болох Токиогийн хөрөнгийн биржийн арилжаа газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор уналтаар эхэлжээ.
Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг Nikkei индекс даваа гаргийн арилжаа эхлэхэд 1.89 хувиар буурч, 62 801.84 нэгжид хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, газрын тосны үнийн өсөлтөөс гадна, Саудын Арабын эрх баригчид Зүүн мужийн ордуудаас Улаан тэнгисийн эрэг дэх Янбу боомт руу нефть дамжуулдаг хоолойг хаасан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг төрүүлжээ. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Ойрх Дорнодын газрын тосны импортоос ихээхэн хамааралтай байдаг Японы компаниудад хүндрэл учирч болзошгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа аж.
