Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн хамгийн дулаан сар болж, 2023 оны долоодугаар сартай ижил түвшинд хүрлээ. Мөн Баруун Европын түүхэнд дэх хамгийн дулаан зун болсон байна. Энэ талаар Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба ( Copernicus Climate Change Service) мэдээллээ.

Дэлхийн гадаргын агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 1.65°C-ээр дулаан байв.

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Эль Ниньо үзэгдэл эрчимжсэний улмаас Номхон далайн халуун орны бүсэд далайн гадаргын рекорд өндөр температур бүртгэгджээ.

Эль Ниньо үзэгдэл эрчимжихийн хэрээр ирэх саруудад дэлхийн олон бүс нутагт агаарын температур, хур тунадасны горимд өөрчлөлт орж, цаг агаарын нөхцөл байдалд үзүүлэх нөлөө нь нэмэгдэх төлөвтэй байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн