Япон Улсын Токио хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд болсон  ““SJJIF World Jiu-Jitsu Championship 2026” бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дуггаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хүрэлчулуу оролцож, хос медалийн эзэн боллоо. 

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ээс зохион байгуулдаг, SJJIF-ийн 15 од бүхий сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны тэмцээн. Энэ удаагийн тэмцээнд 54 улсын 589 клубын 5700 гаруй тамирчин оролцсон байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн