Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 10 //. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Францын Парис хотноо зохион байгуулж байгаа ЮНЕСКО-гийн “Цахим сургалтын долоо хоног” (Digital Learning Week) чуулга уулзалтад оролцож байна.

Энэ үеэр зохион байгуулсан Боловсролын сайд нарын дугуй ширээний уулзалтад Л.Энх-Амгалан Монгол Улсын боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэн ашиглахтай холбоотой төрийн бодлого, зохицуулалт, удирдлагын тогтолцооны талаар байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн боловсролын салбарын их өгөгдлийг системтэй, цэгцтэй бүрдүүлэх, түүнийг үр ашигтай ашигласнаар бий болох боломж, давуу талуудын талаар Монгол Улсын туршлага, хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд танилцуулав. Мөн боловсролын цахим хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрсөн хөтөлбөр, сургалтын боломжийн талаар олон нийтэд үнэн зөв, ойлгомжтой мэдээлэл хүргэх шаардлагатай байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ хиймэл оюун, цахим технологийн эрин үед багш, сурагчдын мэдлэг, ур чадвар, чадавхыг дэмжих нь чухал болохыг дурдав.

ЮНЕСКО-гийн зохион байгуулж буй “Цахим сургалтын долоо хоног” үйл ажиллагаанд дэлхийн 40 гаруй улсын боловсролын сайд, бодлого боловсруулагчид, технологийн салбарын төлөөлөл бүхий 1200 хүн оролцолж, боловсролын салбарын цахим шилжилт, хиймэл оюуны хэрэглээ, технологийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн