НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 10. /ТАСС/. Оросын теннисчин Карен Хачанов US Open тэмцээний шөвгийн наймд Бельгийн тамирчин Александр Блоксийг 6:2, 7:5, 3:2 хожсоноор хагас шигшээд шалгарлаа.

Нью-Йоркт ирэхээсээ өмнө дөрвөн удаа хожигдож, тэмцээний чансаанд багтаагүй байсан Хачанов одоо шилдэгт дөрөвт багтан Германы теннисчин Александр Зверевтэй тоглохоор болжээ. Германы тамирчин 2021 оноос хойш анх удаагаа хагас шигшээд шалгарсан нь энэ бөгөөд Хачанов-Зверевийн тоглолтын тооны харьцаа 3:6 байна.

Харин IV тойрогт тоглосныхоо дараа А.Блокс ярихдаа, хавирга нь маш ихээр өвдөж байсан тул цаашид тоглохоос татгалзахад тун ойрхон байсан гэжээ.    

Хагас шигшээгийн нөгөө тоглолтод Америкийн Фрэнсис Тиафо, Бен Шелтон нар учраа таарсан байна. Шелтон шөвгийн наймд өмнөх оны аварга Карлос Алькарасыг хожсон юм.

Хагас шигшээ тоглолтууд баасан гарагт болно.

Өдгөө 30 настай Хачанов Мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбооны /АТР/ холбооны чансааны 50 дугаарт бичигдэж байна. Тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд тэрбээр 7 удаа түрүүлсэн бол Их дуулгад үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь 2022 онд US Open ба Австралийн нээлттэй тэмцээний /2023/ хагас шигшээд шалгарсан явдал юм.

Тэрбээр 2021 онд ганцаарчилсан төрөлд Олимпын мөнгөн медаль хүртсэн бол Оросын шигшээгийн бүрэлдэхүүнд Дэвисийн цомыг өргөж байв. Мөн АТР-гийн чансаанд 8 дугаарт бичигдэж байжээ.    

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн