Өнөөдөр болох үйл явдал

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман есдүгээр сарын 09-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

09:00 цагт: Байнгын хороодын хурал эхэлнэ.

09:00 цагт: “Бүс нутгийн түүх, соёлын уулзвар дахь Монгол орон ба монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно

14:00 цагт: БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 үр дүнгийн мэдээллээр Төрийн ордны “Их Засаг” танхимд хэвлэлийн хурал хийнэ.

19:00 цагт: Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын өмнөх тоглолт “Эс Жи Эйпс”-“Сэлэнгэ Бодонс” багийн хооронд “МБанк арена”-д болно. 

Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилготой 23 дахь удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын уралдааны шилдгүүдийг шалгаруулна.

Орон нутагт:

Өмнөговь: Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн үйл явц, шалтгаан нөхцөл, үр дагавар болон өнөөдөр бидний авч үлдэх сургамжийн Говийн байгаль, түүхийн музейд 14:00 цагт илтгэл тавина.

Үзэсгэлэн:

 -Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.

-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.

Хилийн чанадад:

-Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум БНХАУ-д болж байна. 

-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн