OpenAI компани хиймэл оюуны шинэ загвар болох GPT-6 Astra-г танилцууллаа. Шинэ загвар нь хэрэглэгчээс алхам бүрт заавар авах шаардлагагүйгээр компьютер дээрх олон төрлийн ажлыг бие даан гүйцэтгэх боломжтой ажээ. Тухайлбал, GPT-6 Astra нь программ болон цахим хуудас нээх, баримт бичиг боловсруулах, танилцуулга бэлтгэх, хүснэгт үүсгэх, код бичиж шалгах, интернэтээс мэдээлэл хайх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх зэрэг үйлдлийг гүйцэтгэх чадвартай байна.
OpenAI компанийн танилцуулгын үеэр GPT-6 Astra-г Blender программ ашиглан 3D загвар бүтээж, дараа нь уг загварыг Unreal Engine 5 руу шилжүүлэхэд ашиглажээ.
Мөн тус загвар тоглоомын кодыг өөрөө бичиж, график дүрслэл нэмж, тоглоом зөв ажиллаж байгаа эсэхийг шалгасан байна.
GPT-6 Astra нь нарийн төвөгтэй даалгаврыг гүйцэтгэх чадварыг шалгадаг хэд хэдэн сорилд өндөр үзүүлэлт үзүүлжээ. Тухайлбал, ARC-AGI-3 сорилд 99.9 хувь, ExploitBench сорилд 100 хувийн үнэлгээ авсан байна.
Мөн OpenAI компани шинэ загварынхаа аюулгүй байдлын системийг сайжруулж, эрсдэлтэй байж болзошгүй даалгаврыг гүйцэтгэхэд тодорхой хязгаарлалт тавьжээ.
Одоогоор GPT-6 Astra-г хязгаарлагдмал тооны байгууллага ашиглах боломжтой байна. Харин ойрын хугацаанд ChatGPT Plus, Pro, Business, Enterprise хэрэглэгчид болон API ашигладаг хөгжүүлэгчдэд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.