Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулган хуралдана

Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт: Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганыг нээнэ.

 11:00 цагт: УИХ дахь Намын бүлгүүд хуралдана. 

Орон нутагт:

Завхан: Улиастайд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.


Үзэсгэлэн:

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.

-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.

-Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болж байна.

 -“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.


Хилийн чанадад:

Монголын нотариатчдын танхимын төлөөлөгчид БНХАУ-ын Ханжөү хотод зохион байгуулж буй Азийн Хэрэг Эрхлэх Комиссын 16-р нэгдсэн хуралд оролцож байна.

-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн