Ц.Магалжав: М.Бадарч гарьд ойлголоо гэдэг ч ярьсныхаа эсрэг ажилладаг

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав өнөөдөр /2026.09.04/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.

-Ц.Бадарч “намайг барилдуулахгүй байна ,бөхчүүд мөн барилдуулаач ээ” гэдэг давлагаа явж байна. Барилдах эрх нь сэргэсэн юм уу?

-Процесс бол 2023 онд болсон асуудал. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос допингийн зөрчил гаргасан үндэслэлээр Улсын гарьд М.Бадарчийн барилдах эрхийг хассан. Үүний дараа М.Бадарч Спортын арбитрт хандсан, арибтраас мөн дөрвөн жилээр барилдах эрхийг нь хассан.

Миний хувьд М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хассан газар МҮБХ биш юм аа” гэдгийг удаа дараа хэлсэн.

Эрх нь сэргэсэн үү гэдэг асуудлыг хөндлөө. Ямар үндэслэлээр барилдах эрх сэргэдэг вэ гэдгийг бас л олон удаа тайлбарлаж байгаа. Та бүхэн мэдэж байгаа, допингийн зөрчил гаргасан бөхчүүд олон улсын болон дотоодын дүрмэндээ нэгдүгээрт уучлал гуйж байна, уучлалт гуйгаад гэм бууруугаа хүлээгээд явахаар тодорхой хугацаагаар эрхээ хасуулсан хугацаа нь багасаад барилдаж байгаа. Дүрэм журмын дагуу уучлал гуйгаад хугацаанаасаа өмнө барилдаж цол чимгээ аваад явж байгаа хэд, хэдэн кейс байна.

Хоёрт, Допингийн эсрэг байгууллагатай хамтарч ажиллах буюу сурталчилгаа таниулгыг бөхчүүддээ хийсэн тохиолдолд барилдах эрхийг хязгаарласан хугацаа багасна.

Энэ хамгийн чухал зүйл. Залуучууд алдаж болно, хориотой эм бэлдмэл хэн нэгний ятгалгаар хэрэглэсэн бол тайлбарлаад ийм эм бэлдмэл зарж,  их хэмжээний ашиг олоод байгаа нөхдийг хэлээд явах юм бол хамтын ажиллагаа болж, хөнгөлөгдөнө. 75 хувь хүртэл хөнгөлөгдөнө. Гэтэл хууль дүрмэнд байхгүй,  давалгаалаад асуудлыг шийднэ гэдэг, аавын хүүг алаг үзэхгүй гэдэг яриа гаргадаг. Ширэнгийн хуулиар амьдраагүй, дүрэм журмаар амьдарч байгаа.

Дүрэм журмаар шийддэг болохоос биш олон нийт юм уу, дэмжигч нар нь дэмжээд шийддэггүй. Наадмын өмнө Н.Номтойбаяр сайд “Эрх зүйн ямар ч үндэслэл болохгүй байна” гэж товч бөгөөд тодорхой хэлсэн.

-Одоо тэгвэл боломж байгаа юу?

-Олон улсынн болон дотоодын дүрмэн дээр хариуцлага ногдуулсан бөх хамтын ажиллагаа явуулах, бусдыг хориотой эм бэлдмэл хэрэглүүлэхгүй байх, бүх юм нээлттэй. М.Бадарч гарьдын хувьд эрхээ хамгаалуулах гэж 2023 онд МҮБХ-нд өргөдөл өгснөөс хойш миний бие тууштай явж байгаа. Архангайн бөх, Бөхбилэг дэвжээ М.Бадарчийг хаячихсан асуудал байхгүй. Бүх хүн санаа зовдог. Ярьсан яриа, гүйцэтгэж байгаа ажил хоёр нь зөрүүтэй болохоор өөрт нь маш хүндрэлтэй. Ойлголоо гэдэг ч гарсан үйлдэл нь хэлснийхээ  эсрэг явдаг.

-Барилдуулах уу?

-Ямар үндэслэлээр  барилдах эрх нь сэргэсэн бэ гэдэг нь тогтоогдоогүй буюу шийдвэр гараагүй. Эрхээ хасуулсан бөхчүүд 75 хувь хөнгөлүүлж байна.

Жишээ татвал, 2022 онд н.Бэгзсүрэн харцагийн асуудлыг арбитраар хэлэлцээд 4 жилээс 2 жил болгосон. Спортын арбитр гэдэг байгууллагаас Увс аймгийн Тэс сумын харьяат н.аймгийн арслан Мөнхбаярын барилдах эрхийг  нэг жилээр хасуулаад барилдсан.

2018 онд хориотой эм бэлдмэл хэрэглэсэн Бямба-Очирын цолыг хураах, барилдах эрхийг нь нэг жилээр хасаад дараа нь барилдсан тохиолдлууд байна.  МҮБХ хууль дүрэм мөрдөж ажиллаж байгаа.

-М.Бадарч гарьд бол “Би Ц.Магалжав тэргүүнтэй уулзсан чинь МОНАДА-тай уулз гэсэн. МОНАДА-тай очоод уулзахаар өөрөө мэд гэсэн, Шадар сайд бол намайг боломжгүй гэсэн. Би яахаа мээдхгүй байна” гэдэг асуудал яриад байгаа?  

-Шадар сайд  2026 оны долдугаар сарын 8-ний өдөр маш тодорхой храиулт өгсөн.  Хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байна гэсэн. Шадар сайд ажлаа хийж байгаа хүн.

М.Бадарч гарьд МОНАДА гэдэг байгууллагатай хамтын ажиллагаа явуулна гэж хэлчихээд ажилладаггүй. Дээр нь МОНАДА өөрөө мэд гэж хэлснийг шууд барилдана гэж ойлгоод байгаа.

Өөрөө мэд гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр олон улсын болон дотоодын дүрмэндээ допингийн зөрчлөө арилгаагүй бөх спортын арга хэмжээнд орох юм бол эрхээ дабльдаад хасуулдаг дүрэмтэй. Одоогийн байдлаар Увс аймгийн харьяат, сумын заан Оргилох ийм асудлаар эрхээ хасуулсан. Дорнод аймгийн цолтой бөх гурван жилээр эрхээ хасуулсан байх үедээ спортын арга хэмжээнд орлцоод барилдах эрхээ зургаан жилийн хугацаатай хасуулсан. Нөгөө байгууллагын хэлсэн үгийг шууд тусгаж авч буруу ойлгоод байгаа.

-Гарьд М.Бадарчид та юу гэж зөвлөмөөр байна?

-Ямар нэг асуудлаар үүнд улс төр орсон асуудал байхгүй. Сүүлдээ төрийн байгууллага болон МҮБХ хооронд түвэгтэй асуудал үүсгэж байна. Миний зүгээс М.Бадарчид барилдах боломжийг зөвлөдөг. Гэтэл сэтгүүлч эмэгтэйгээс зөвлөгөө аваад байдлыг хүндрүүлээд явдаг. Энэнд улс төр орсон асуудал байхгүй.  Монгол Улсын төрийн тэргүүнээс  хүртэл зөвхөн энэ асуудлаар зөвлөгөө өгөөд анхаарч үзээч ээ, барилдуулах боломжийг судлаад шийдвэрлэх боломж байна уу” гэж асуусан.

Ийм үйлдлийг төрийн тэргүүнээс гаргаж байхад М.Бадарчийг хэн нэг хүн хохироогоод байгаа асуудал байхгүй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрмийн хүрээнд Допингийн эсрэг байгуллагатай хамтын ажиллагаа явуулах юм бол боломж байгаа. Тэрнээс биш олонхийн санал аваад шийддэг асуудал гэж байхгүй. Захиргааны хэргийн шүүхээр асуудлаа шийдүүлсэн учраас барилдана гэдэг бүдүүлэг асуудал байж болохгүй. Хуулийн наад захын мэдлэгтэй хүн ийм асуудал ярихгүй.

Зарим нэг сэтгүүлчийн үгэнд ороод, тодорч гарахын тулд 2023 оноос хойш тоглолт хийгээд явлаа.

-МҮБХ -ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл гэж байгаа. Энэ зөвлөлийн гишүүдийг шинэчилнэ гэж байна. Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ?

-МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлд есөн гишүүн байдаг. Нийгмийн төлөөлөөс зургаан гишүүн ордог. Эмч, хуульч зэрэг мэргэжилтэй хүмүүс байдаг.  Олон нийтэд нэр хүндтэй, бөхчүүдэд зөвлөмж өгдөг хүмүүсийг оруулсан. Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүд зөвлөлд өөрсдөө хандах нь бага.

Гэхдээ зөвлөлийн гишүүд рүү үл таних дугаараар дарамталсан, гуйсан, шахсан увайгүй үйлдэл удаа дараа үзүүлдэг учраас  зөөлөн, хуварга хүн байж болохгүй юм байна лээ. Зөвлөлийн гишүүдийг шинэчилнэ.

УИХ-ын гишүүн хүртэл Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл рүү бүдүүлгээр халдсан тохиолдол байна. Монгол Улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцдоггүй байхад УИХ-ын гишүүн нь хуулиа мэддэггүй. Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн гишүүд рүү ярьсан, дарамталсан асуудал байдаг учраас Наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргахаас аргагүй болсон. Нөгөө талдаа Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлд дарамт шахалт, ятгалгад орохгүй, айж эмээхгүй хүмүүс ажиллах шаардлагатай.  Дарга цэрэггүй дарамт шахал үзүүлээд байх юм бол энэ хүмүүс ажиллахад хэцүү.

-УИХ-ын хэн гэдэг гишүүн Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн гишүүнийг дарамталсан юм бэ, нэрийг нь хэлж болох уу?

-Архангай аймгаас УИХ-д сонгогдсон П.Мөнхтулга гишүүн “Архангайн бөхийг МҮБХ гадуурхаж байна” гэж  Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүнийг ажлыг нь хийлгэхгүй, өдөр ярихгүй байтлаа 22 цагаас хойш шөнө болгон мессеж бичдэг. Ийм шахалт үзүүлээд байхаар  зөвлөлийн гишүүд ажиллахад хэцүү.  Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүнээр хаттай хүн ажиллахгүй бол Монгол даяараа завхарсан юм болоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн