Х.Цасчихэр: Хичээсэн хүнийг бурхан андуурч шагнадаггүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойн нэрийг “Трампын хоолой” болгон өөрчлөх санал гаргажээ.

Тэрбээр есдүгээр сарын 2-нд өөрийн Truth Social хуудастаа “Одоо бид үүнийг АНУ-ын хяналтад авсан тул Ормузын хоолойн нэрийг ‘Трампын хоолой” болгон өөрчлөх үү?” хэмээн бичсэн байна.

Трамп уг мэдэгдлээрээ Ормузын хоолойг АНУ хяналтдаа авсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд Иран уг байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ормузын хоолой нь Персийн булан болон Оманы буланг холбодог бөгөөд дэлхийн эрчим хүчний худалдааны стратегийн чухал усан замд тооцогддог. Трампын хувьд энэ нь газарзүйн нэршлийг өөрчлөхтэй холбоотой гаргасан ээлжит санал бөгөөд өмнө нь Мексикийн буланг “Америкийн булан” хэмээн нэрлэхийг дэмжиж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн