Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Филиппинд хүчтэй аадар бороо орсны улмаас үерт автсан сүмд нэгэн хос хуримын ёслолоо хийжээ.

ВИДЕО: 

Тодруулбал, нийслэл Манилагийн хойд хэсэгт орших Булакан мужийн Хагоной хотын Гэгээн Жон Баптистын сүмд есдүгээр сарын 1-нд Леян Лиеза Галанг, Гилберт Чико нар хуримаа хийсэн байна. Тухайн үед сүмийн доторх үерийн ус бүсэлхий хүрсэн бөгөөд сүйт бүсгүй хуримын даашинз, гивлүүртэйгээ ус туулан тахилын ширээнд хүрчээ. Хосыг гэрлэх ёслолын үеэр гэр бүл, ойрын хүмүүс нь хамт байж, гэрэл зурагчид мөн үертэй усан дунд ёслолыг баримтжуулсан байна. 

Сүмийн санваартан үерийн ус нэмэгдэж байгаа тул хуримаа хойшлуулахыг санал болгосон ч хосууд ёслолоо товлосон хугацаанд нь хийхээр шийджээ. Сүм бараг нэг сарын турш хэсэгчлэн усанд автсан байсан бөгөөд тухайн бүс нутагт наймдугаар сараас хойш хүчтэй бороо үргэлжилсэн байна. Хуримын үеэр 15-аас цөөн хүн оролцсон бөгөөд сүйт бүсгүй ус туулж явахад хялбар болгохын тулд хуримын даашинзныхаа хормойг богиносгосон аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн