Владимир Путин дэлхийн томоохон зэсийн ордуудын нэг болох Удоканы ордыг түшиглэсэн гидрометаллургийн үйлдвэрлэлийг эхлүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн томоохон зэсийн ордуудын нэг болох Удоканы ордыг түшиглэсэн гидрометаллургийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Тэрбээр Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр нээлтийн ажиллагаанд цахимаар оролцсон байна.

Удоканы зэсийн төсөл нь тэрбумтан Алишер Усмановын USM группт харьяалагддаг. Тус ордод 2023 онд зэсийн баяжмал үйлдвэрлэж эхэлсэн боловч мөн оны арванхоёрдугаар сард катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн нэг хэсэгт гал гарснаар төслийн хэрэгжилт хойшилжээ.

Шинээр ашиглалтад орсон үйлдвэр нь 99.99 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэх бөгөөд эхний шатанд жилд 150 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Харин хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлснээр хүчин чадлыг жилд 550 мянган тонн хүргэж, дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчдийн эхний тавд багтахаар төлөвлөжээ. Төслийн эхний үе шатанд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үйлдвэрлэсэн зэсийг ОХУ-ын дотоодын зах зээлээс гадна БНХАУ болон Азийн бусад зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. 

Эх сурвалж: Reuters, The Moscow Times

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн