Озэки Киришима Б.Лхагвасүрэн ирэх намрын башёд түрүүлж, ёкозүна цолонд ойртох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Тэрбээр ярихдаа “Юу ч өөрчлөгдөөгүй ээ. Би өөртөө итгэж, хийх ёстой зүйлээ хийн өөрийгөө жаргалтай байлгамаар байна” гэв.
Киришимагийн хувьд сүүлийн хоёр башёд 12-3 гэсэн амжилттай үзүүрлэсэн. Хоёуланд нь түрүүлэх боломж байсан ч аз дутсан гэлтэй.
Өдгөө 30 настай тэрбээр өнгөрсөн тавдугаар сард озэки цолоо эргүүлэн авсан билээ. Нэг хэсэг хүзүүний бэртлийн улмаас барилдаагүй тэрбээр цол буурсан юм.
Харин ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн ирэх намрын башёд барилдах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Өдгөө 27 настай тэрбээр өнгөрсөн долдугаар сард баруун өвдгөндөө мэс засал хийлгэсэн.
Энэ талаараа Хошорюү ярихдаа “Би барилдмаар байна. Гэхдээ эцсийн мөч хүртэл юу ч тодорхой болохгүй бололтой” гэв.
Их аваргын тухайд сүүлийн хоёр башёг бүтэн барилдалгүй өндөрлүүлж, ёкозүна цол хүртсэнээсээ хойш есөн башёд нэг ч түрүү хүртсэнгүй.