“NEWS” агентлаг есдүгээр сарын (2026.IX.01-IX.30) өрнийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ сарын эхээр эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаарт идэвхтэй амарч, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхэд таатай байна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харилцаарай. Хамтдаа шийдвэр гаргаснаар үүрэх ачааллаа хөнгөлөх боломжтой. Харин ажлын газрын хов жив таныг залхааж болзошгүй. Нэр хүндээ хамгаалахыг хүсвэл хов жив тараадаг хүмүүсээс хол байх нь зүйтэй. Мөн нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээгээрэй. Сарын дунд үед аливаа амлалт өгөх, чухал бичиг баримтад гарын үсэг зурахаас аль болох татгалз. Сэтгэл санаа, дотоод мэдрэмжээ үл тоомсорлож болохгүй. Анхаарал төвлөрөл сулрах хандлагатай тул нарийн тооцоо, хянуур шийдвэр шаардсан ажлыг түр хойшлуулбал зохино. Бусдаас тусламж авч, үүрэх ачааллаасаа бага ч гэсэн хөнгөрөхөөс бүү татгалз. Сарын сүүлээр гэр бүлийн харилцаанд зарим асуудал үүсэж болзошгүй. Үзэл бодлоо илэрхийлж болох ч маргалдахаас зайлсхий. Санхүүгийн байдлаа сайжруулах боломж гарч ирэх тул зөн совиндоо анхаарч, зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй.
ҮХЭР
Энэ сарын эхээр аялал жуулчлал, урлагийн чиглэлд сонирхол тань нэмэгдэж, нэгэнт тогтсон дэг журмаас залхах хандлага төрнө. Энэ үеийг оюун ухаанаа тэлж, өөртөө урам зориг өгөхөд ашиглаарай. Санхүүгийн дарамтаа түр мартаж, амьдралынхаа энгийн зүйлсээс таашаал авч, бага зэрэг зугаацахад гэмгүй. Сарын дунд үед гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүсэж болзошгүй тул хайртай хүмүүстээ илүү их анхаарал хандуул. Мөн санхүүгийн асуудалдаа анхаарах шаардлагатай. Олж буй орлогоосоо илүү ихийг зарцуулж болзошгүй тул төсөвтөө хяналт тавиарай. Амьдралынхаа тэнцвэрийг хадгалж, өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Боломжийг зөв ашиглаж чадвал удаан хүлээсэн зорилгодоо хүрэх боломжтой. Сарын сүүлээр томоохон төсөл, төлөвлөгөө амжилттай хэрэгжих төлөвтэй. Ажилтай холбоотой хэлэлцүүлэг, мэргэжлийн үйл ажиллагаа үр бүтээлтэй байж, амжилтад хүрэхэд тань түлхэц өгнө. Чухал хүмүүс болон дотнын түншүүдтэйгээ харилцах харилцаандаа анхаараарай. Бүтээлчээр сэтгэж, шинэ зүйл эрэлхийлэхэд тохиромжтой үе. Хайртай хүн тань тэвчээрийг тань барж болох ч зөрчилдөхийн оронд харилцан буулт хийхийг хичээ. Ганц бие хүмүүс гэрээсээ гарч, амьдралын хэмнэлээ өөрчлөх нь шинэ танилтай болоход тустай.
ИХЭР
Энэ сарын эхээр хамт олонтойгоо цагийг өнгөрүүлэх нь танд ашигтай. Шинэ зүйл эрэлхийлж байгаа бол олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Харин өөртөө итгэлгүй байдал, хэт задгай зан харилцаанд тань хүндрэл учруулж болзошгүй. Шинэ хайр дурлал, сонирхолтой учрал таныг хүлээж байж мэдэх ч худал мэдээлэлд итгэх, урам хугарах зэрэг таагүй нөхцөл байдал үүсэж болзошгүй. Төлөвлөгөөгөө гэнэт өөрчлөх шаардлага ч гарч мэднэ. Сарын дунд үед томоохон худалдан авалт хийхээс аль болох зайлсхийж, зарлагаа хэмнэн, эд зүйлдээ гамтай хандаарай. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэхийн оронд тайван байж, сөрөг мэдрэмжийнхээ шалтгааныг ойлгохыг хичээ. Санхүүгийн байдал тань хүндрэлтэй байгаа бол мөнгөө хэмнэх шинэ арга зам эрэлхийл. Ажил, хувийн асуудлын аль алинд нь найдвартай хүнээс тусламж хүсэхээс бүү санаа зов. Эрүүл мэнддээ анхаараарай. Бие тавгүйрхэж болзошгүй. Сарын сүүлээр санхүүгээ сайтар хянаж, төсвөө үр ашиггүй зарцуулахаас сэргийл. Төлөвлөж байсан худалдан авалтаа түр хойшлуулсан нь дээр. Шинэ хайр дурлал таны сэтгэлийг хүчтэй хөдөлгөж болзошгүй. Ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан төлөвлөгөөн дээр ажиллах, нэмэлт үүрэг хариуцлага хүлээх хэрэг гарч мэднэ. Албан тушаалтнуудтай харилцахдаа болгоомжтой бай. Ажил хэргийн саналд шууд хариу өгөхийн оронд сайтар бодож шийдвэр гаргаарай.
МЭЛХИЙ
Энэ сарын эхээр ажилдаа хангалттай дэмжлэг авч чадахгүй, сэтгэл санааны хувьд тавгүй байгаа бол ажлаа солих талаар бодож үзэхэд гэмгүй. Эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулж, тэдний бахархлыг төрүүлэхүйц үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулаарай. Хайртай хүнтэйгээ оройн зоог барьж, сонирхолтой кино үзэх зэрэг энгийн зүйлс гэр бүлийн уур амьсгалыг сайжруулна. Од эрхсийн нөлөөгөөр урам зориг, эрч хүч нэмэгдэнэ. Сарын дунд үед тансаг хэрэглээнд хэт их мөнгө зарцуулах хандлагаа хязгаарла. Тооцоотой байж чадвал удахгүй санхүүгийн байдал тань сайжирна. Өөрийн бизнесээ эхлүүлэх, судалгаа хийхээр төлөвлөж байгаа бол амжилтад хүрэх боломжтой. Бизнесийн хамтын ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийг сайтар шалгаж, хууль зөрчсөн зүйл байгаа эсэхийг нягтал. Яарахаасаа өмнө эргэлзээтэй, ойлгомжгүй асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Үгүй бол цаг хугацаа, эрч хүчээ дэмий үрж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарч, хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулан, хэрэглэх хүнсээ зөв сонгоорой. Сарын сүүлээр аливаа алхам хийхээсээ өмнө сайтар бодох нь чухал. Ялангуяа мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарал болгоомжтой хандаарай. Хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаа урт хугацаанд таны хичээл зүтгэлээс шалтгаалан төлөвлөсний дагуу үргэлжилнэ. Бодлогогүй өөрчлөлт хийх нь нөхцөл байдлыг сайжруулах бус, харин улам түгшүүртэй болгож мэднэ. Зөн совин тань хүчтэй байх тул дотоод мэдрэмждээ итгээрэй.
АРСЛАН
Энэ сарын эхээр хувийн амьдралдаа шинэчлэл хийх шаардлага тулгарна. Олон хүн амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсэж магадгүй. Сонголт хийх шаардлагатай бол хэт удаан эргэлзэх хэрэггүй. Өөр газар ажиллаж, амьдрах хүсэл төрж болзошгүй. Харин урт хугацааны үр дүнтэй санхүүгийн шийдвэр гаргахад энэ үе тохиромжгүй. Сарын дунд үед их ажлынхаа хажуугаар өөртөө зав гаргаж, сэтгэл санаа болон бие махбодоо сэргээхийг хичээгээрэй. Энэ үед хайр дурлал, хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Ганц бие хүмүүс дотно харилцаа тогтоох магадлал өндөр. Гадаад төрх, гоо сайхандаа анхаарахад ч тохиромжтой үе. Харин тэвчээргүй байдал асуудал дагуулж болзошгүй. Тооцоолоогүй зарлага санхүүгийн хүндрэл үүсгэж мэдэх тул үрэлгэн зангаас зайлсхий. Сарын сүүлээр ашиг сонирхол нэгтэй хүмүүстэй танилцаж, харилцаа холбоо тогтоохыг хичээгээрэй. Бизнес эрхлэгчдэд үйлчилгээнийхээ төлбөр, үнийн бодлогыг өөрчлөх шаардлага гарч болзошгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор өөрийгөө таниулах боломж нэмэгдэнэ. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хоол хүнс хэрэглэхээс татгалзаарай.
ОХИН
Энэ сарын эхээр та бие даан ажиллах чадвартай ч бусадтай хамтран ажиллавал илүү их үр дүнд хүрнэ. Ажил, амралт зэрэгцсэнээс төлөвлөсөн ажлууд сунжирч болзошгүй. Залуу хосууд гэрлэх шийдвэр гаргаж мэднэ. Ажил ихтэй байсан ч хайр дурлал, хувийн амьдралдаа анхаарал хандуулахыг хичээгээрэй. Сарын дунд үед хувийн амьдралынхаа үнэ цэнийг бүү бууруул. Гэр бүлийн үнэт зүйлс таны хувьд албан тушаал ахихаас ч илүү чухал байж мэднэ. Ганц бие эсвэл гэр бүлтэй эсэхээс үл хамааран дотно харилцаанаас юу хүсэж байгаагаа тодорхойлох цаг болжээ. Гэнэтийн үйл явдалд бэлэн бай. Хууран мэхлэлт таатай мэт санагдах хэлбэрээр илэрч болзошгүй тул болгоомжтой байгаарай. Сэтгэл хөдлөлөө хянаж, аливаад тэвчээртэй хандах хэрэгтэй. Сарын сүүлээр удирдлага болон хамт олонтойгоо муудалцах нь танд таагүй үр дагавар авчирч болзошгүй. Аливаа ажил хэрэг санаснаар болохгүй, таагүй үр дүн гарвал яаран шийдвэр гаргалгүй, хүлээх байр сууринаас хандаарай. Олон хүн цугласан болон харанхуй газарт болгоомжтой бай. Түрэмгий авир гаргаж, үзэл бодлоо бусдад тулгах нь эрсдэлтэй. Бүү яар, аливаа үйлдлээ сайтар бодож бай. Шинэ төсөл, нөлөө бүхий ивээн тэтгэгчид танд амжилт, санхүүгийн боломж авчрах магадлалтай.
ЖИНЛҮҮР
Энэ сарын эхээр шинэ ажил, албан тушаалын өөрчлөлт, цалингийн өсөлт эрэлхийлж буй хүмүүст таатай боломж гарна. Өөрийгөө хэт их ажлаар дарж, амрах завгүй байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Аливаа асуудлыг шийдэхдээ баталгаатай мэдээлэл, найдвартай эх сурвалжид тулгуурлаарай. Эрч хүчээ зөв зүйлд төвлөрүүлж чадвал олон асуудлыг хялбархан шийдэж чадна. Хайртай хүнтэйгээ зөрчилдөх нь харилцаагаа бүрмөсөн таслахад хүргэж болзошгүй тул аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандахаас зайлсхий. Сарын дунд үед зугаа цэнгэлд хэт их мөнгө зарцуулахгүй байхыг зөвлөж байна. Зохион байгуулалт муутай бол амжилтад хүрэхэд хэцүү гэдгийг сана. Энэ үеэр ихэнх цаг заваа гэр орны асуудалд зарцуулж магадгүй. Гэр орноо тохижуулах, засварлах, эвдэрсэн эд зүйлсээ янзлахад тохиромжтой. Мөн хувийн амьдралдаа анхаараарай. Залуу хүмүүс гэр бүл болох шийдвэр гаргаж болзошгүй. Сарын сүүлээр од эрхсийн байрлал хувийн амьдралд тань таатай нөлөө үзүүлнэ. Энэ боломжийг алдахгүй байхыг хичээгээрэй. Хайртай хүнээ сонсох нь хэчнээн чухал болохыг ойлгоно. Нийгмийн болон ажлын үүрэг хариуцлага давхцаж, олон асуудалд нэгэн зэрэг анхаарал хандуулах шаардлага гарч болзошгүй. Энэ нь таны сэтгэл санаанд нөлөөлж, амьдралд тань онцгой байр суурь эзэлдэг хүмүүсээ гомдооход хүргэж мэднэ. Өөртөө итгэлтэй байж, амьдралынхаа тэнцвэрийг хадгалаарай.
ХИЛЭНЦ
Энэ сарын эхээр хувийн харилцааныхаа ирээдүйд эргэлзэж байгаа бол хайртай хүнтэйгээ бүхнийг шинээр эхлүүлэх боломж танд байна. Гэр бүлтэй хосууд амьдралаа зөвхөн хүүхдүүддээ зориулж, хосын харилцаагаа орхигдуулахгүй байхыг анхаараарай. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзахыг хичээ. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцсоноор нэр хүнд, байр сууриа дээшлүүлэх боломж гарна. Албан тушаал ахих боломжийг бүү алдаарай. Сарын дунд үед эрүүл мэнддээ илүү их анхаарах хэрэгтэй. Биеийн хүчний ачааллаа багасгаж, эрүүл хоолны дэглэм баримтлаарай. Тулгарсан бэрхшээлийн өмнө эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, хүлээх байр сууринаас хандах нь зөв. Мөрийтэй тоглох, бусдын ятгалгаар үнэтэй худалдан авалт хийх зэрэг эрсдэлтэй үйлдэл бүү хий. Сарын сүүлээр саад бэрхшээл, маргаан нь ажлаа солих хүслийг тань улам нэмэгдүүлж болзошгүй. Гэхдээ энэ талаар эхлээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, зөвшилцөх нь зүйтэй. Хэт их эрх чөлөөг эрхэмлэх нь амжилтад тань сөргөөр нөлөөлж мэднэ. Нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон харилцаа танд ашиг тусаа өгнө. Бизнесийн чухал уулзалтын үеэр нөлөө бүхий хүнтэй ярилцах боломж гарч болзошгүй тул өөрийн байр суурийг тодорхой илэрхийлээрэй. Мөн сонирхолтой шинэ зүйл сурч мэдэхэд тохиромжтой үе.
НУМ
Энэ сарын эхээр ажил хэргийн асуудалд ухаалаг, бодлоготой хандаж чадна. Ганц бие хүмүүс хайр дурлалын шинэ учралд татагдаж болох ч энэ харилцаа удаан үргэлжилнэ гэж яаравчлан дүгнэх хэрэггүй. Од эрхсийн байрлал эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарахыг сануулж байна. Эрч хүчээ дэмий үрэхгүйн тулд хувийн сахилга баттай байгаарай. Сарын дунд үед төсөв, мөнгө санхүүдээ ухаалаг хандаж, ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэхэд тохиромжтой. Ажил мэргэжилтэй холбоотой чухал шийдвэр гаргах, баримт бичигт гарын үсэг зурах ажлыг түр хойшлуул. Зөн совиндоо итгэж, баяр баясгалан, зовлон бэрхшээлээ ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай. Ойр дотнын хүнтэйгээ муудалцаж болзошгүй ч хайртай хүнтэйгээ романтик болзоонд явснаар харилцаагаа сэргээх боломжтой. Ямар ч нөхцөлд уур уцаараа барьж, маргаанаас зайлсхий. Эрүүл мэнддээ анхаарахад тохиромжтой үе тул шаардлагатай бол эмчийн үзлэгт хамрагдаарай. Худалдаа, наймааны ажилд ахиц гарна. Сарын сүүлээр төсөөлөн бодох чадвар нэмэгдэж, санаа бодлоо бодит ажил болгох, бусдад ойлгомжтой илэрхийлэх чадвар тань сайжирна. Гэхдээ хэл ам, хов живээс болгоомжил. Хууран мэхлэлтэд өртөж болзошгүй тул бусдын нөлөөнд автахаас сэрэмжлээрэй.
МАТАР
Энэ сарын эхээр од эрхсийн нөлөө таны талд байна. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх авьяас чадвараа харуулж, хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ өөрийн үзэл бодлыг бусдынхаас дээгүүр тавих нь санхүүгийн алдагдал, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Эрсдэлтэй алхам хийх, үнэтэй зүйл худалдаж авахаас зайлсхий. Бие болон сэтгэл санааны хувьд ихээхэн ачаалалтай байх магадлалтай. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын тал дээр таатай үйл явдал тохионо. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлбэл хайр, хүндэтгэлийг нь мэдрэх болно. Сарын дунд үед эрх чөлөөг хэт эрхэмлэх нь гэр бүлийн харилцааг хүндрүүлж мэднэ. Тохиолдлын танил болон таагүй харилцаанаас зайлсхий. Хүчтэй сэтгэл хөдлөл хайртай хүмүүсийн хооронд асуудал үүсгэж болзошгүй. Ажлын хэт их ачааллаас болж ядарч, үүний зэрэгцээ чухал арга хэмжээнд оролцох шаардлага гарч мэднэ. Ямар ч асуудал тулгарсан тэвчээртэй байгаарай. Сарын сүүлээр бизнесийн чухал харилцаанд хууль, дүрэм журмыг чанд мөрдөөрэй. Бусдын зөвлөгөөг сонсож, яарсан шийдвэр гаргахаас зайлсхий. Урлагийн мэдрэмж тань өндөр байх бөгөөд энэ нь үзэл бодолд тань эерэгээр нөлөөлнө. Уран бүтээл хийх, чухал төсөл дуусгах шаардлагатай хүмүүст амжилт ирэх төлөвтэй.
ХУМХ
Энэ сарын эхээр сонор сэрэмжтэй, болгоомжтой байхгүй бол гарз хохирол амсах эрсдэлтэй. Зарим асуудлаар бусадтай санал зөрөлдөж магадгүй. Хэн нэгэн нууцаар таны эсрэг үйл ажиллагаа явуулж байж болзошгүй тул анхааралтай бай. Хөрөнгө оруулалт хийхийн өмнө санхүүгийн мэргэжилтэн, зөвлөхөөс зөвлөгөө аваарай. Хайртай хүнтэйгээ буруу ойлголцох нь нэг нэгнээ сонсох хүсэлгүй байгаагаас үүдэж болзошгүй. Худал мэдээлэлд дахин дахин автах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Сарын дунд үед амьдралын эрч хүч аажмаар буурах хандлагатай тул томоохон шийдвэр гаргахаас татгалз. Хэт их цаг, хөдөлмөр шаардсан зарим үйл ажиллагаа таны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарч, аливаа асуудлыг нэг талаас нь бус, олон өнцгөөс харахыг хичээ. Шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодоорой. Сарын сүүлээр банкны зээл, санхүүгийн шинэ боломж ашиглан асуудлаа шийдэх гарц гарч мэднэ. Гэхдээ аз туршсан, эрсдэлтэй аргаар мөнгө олохыг хичээхээс зайлсхий. Өмч хөрөнгийн маргаанд оролцохоо түр хойшлуул. Тэвчээргүй зан, хүсэлдээ хэт хөтлөгдөх нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Биеийн эрч хүч нэмэгдэж, илүү ихийг хийх хүсэл төрөх боловч эрч хүчээ зөв зүйлд зарцуулаарай.
ЗАГАС
Энэ сарын эхээр хамтран ажиллагсад болон найз нөхөд тань илүү бүтээлч ажил хийхийг эрмэлзэнэ. Та даруу зангаа бага зэрэг өөрчилж, өөрийн чадвараа илүү тод харуулж чадвал олон хүнд танигдах боломжтой. Олон нийтийн харилцаа, шинэ танилууд танд ирээдүйн үр дүнтэй төлөвлөгөө боловсруулахад тусална. Харин хайр дурлалын хувьд хамтын амьдрал эхлүүлэх шийдвэр гаргахад одоохондоо эрт байж мэднэ. Та үүнд бүрэн бэлэн биш байгааг од эрхэс сануулж байна. Сарын дунд үед эрч хүч нэмэгдэж, тулгарсан хүнд нөхцөл байдал, таагүй асуудлын учрыг олоход тань тусална. Эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих шаардлага гарч болзошгүй. Бие тавгүйрхвэл өөрийгөө зовоож суухын оронд эмчид хандаж, шаардлагатай арга хэмжээг аваарай. Зардал гаргахаасаа өмнө төсвөө сайтар төлөвлөж чадвал санхүүгийн байдлаа сайжруулах боломжтой. Хайртай хүмүүсийн хооронд гэнэтийн үйл явдал тохиолдож болзошгүй ч ямар ч асуудалд сөрөг хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг хичээ. Сарын сүүлээр зарим хүнтэй бизнесийн харилцаа тогтоохдоо болгоомжтой бай. Зөвхөн мөнгөний ашиг сонирхолд тулгуурласан харилцаа нь танд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хязгаарлаж мэднэ. Болчимгүй үг хэлэх, архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Нэгэн хэвийн амьдрал, ажилдаа залхах хандлага төрж болох тул үүрэг даалгавраа дуусгахын тулд илүү их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Мөнгө санхүүгээ хадгаламж, зөв хөрөнгө оруулалтаар өсгөх боломжтой. Та төрөлхийн санаачилгатай учир шинэ боломж, завшааныг бусдаас түрүүлж олж харах болно.