COP17-гоос бий болсон олон улсын анхаарлыг аялал жуулчлалтай холбох шаардлагатай

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 28 //. Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор The Guardian, Reuters, Le Monde, Euronews зэрэг олон улсын томоохон хэвлэлүүд Монгол орны байгаль, нүүдлийн соёл, бэлчээрийн менежмент, малчдын уламжлалт мэдлэгийг онцолж байна.

Энэ нь Монгол Улсыг зөвхөн цөлжилт, газрын доройтолд өртсөн орон бус, байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэг, туршлагаараа дэлхий нийтэд шийдэл санал болгох боломжтой улс гэдгийг харууллаа.

COP17-гийн үр дүнг аялал жуулчлалтай уялдуулсанаар,  

• Тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлал,

• Малчин өрхөд түшиглэсэн хариуцлагатай аялал,

• Нүүдлийн соёл, уламжлалт мэдлэгийг таниулах аяллын хөтөлбөр,

• Байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлтийн аялал,

• Судалгаа, сургалт, сайн дурын аяллыг хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Монголын аялал жуулчлалын гол үнэт зүйл болох онгон байгаль, говь, тал хээр, нүүдлийн өв соёлыг хамгаалах нь салбарын тогтвортой хөгжлийн үндэс юм. COP17 бага хурлаар бий болсон олон улсын анхаарлыг байгаль хамгаалал, нутгийн иргэдийн оролцоо, хариуцлагатай хэрэглээнд тулгуурласан аялал жуулчлалыг бодит бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт болгох шаардлагатай.

Монгол Улс байгаль, нүүдлийн соёл, уламжлалт мэдлэгээ хослуулсан тогтвортой аялал жуулчлалын онцгой чиглэл болон дэлхийд ялгарах боломж бий гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн