Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарчээ

ЕРЕВАН, 2026 оны наймдугаар сарын 28. /ТАСС/. Армени улсын хөл бөмбөгийн “Арарат-Армения” баг Европын лигийн тэмцээний урьдчилан шалгаруулах шатны финалын хариу тоглолтод Румыны Крайова хотын “Университатя” багийг 1:0 харьцаагаар хожсоноор тус тэмцээний үндсэн шатанд шалгарлаа.

Арменийн нийслэл Ереван хотод болсон уг тоглолтын нэмэлт цагийн 8 минутанд Сандро Лима цорын ганц гоолыг оруулжээ. Эхний тоглолт 1:1-ээр тэнцээгээр өндөрлөсөн юм.

“Арарат-Армения” баг 2017 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн улиралд Арменийн аваргаар шалгарсан тул Аваргуудын лигийн урьдчилан шалгаруулах шатны тэмцээнд оролцжээ. Гэвч Словенийн “Целе” багт /2:1, 0:2/ хожигдсоноор үндсэн шатанд шалгарч чадаагүй байна.

“Арарат-Армения” нь Европын лигийн тэмцээний үндсэн шатанд шалгарсан Армений анхны баг боллоо. Өмнө нь тус улсын “Алашкерт”, “Пюник”, “Ноа” багууд Конференцийн лигийн тэмцээнд оролцож байв.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн