БИШКЕК, 2026 оны наймдугаар сарын 24 /Kazinform/. “Бишкек Арена” цэнгэлдэх хүрээлэнд болох Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлтийг үзэх үзэгчдийг шаттл автобусууд үнэгүй хүргэнэ.
Киргизийн Бишкек хотын захиргаанаас мэдээлснээр, бүх дүүргийн оршин суугчдад үйлчлэхийн тулд 21 тусгай байрлалаас автобусууд хөдлөх ажээ. Автобусуудыг бодит цагийн горимд дүрс бичлэгийн камераар хянах бөгөөд ингэснээр замын нөхцөл байдлыг тодорхойлж, шаардлагатай үед хөдөлгөөнийг зохицуулж, үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх юм.
Сануулан дурдахад, Бишкек хотын шинэ цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 31-ний өдөр Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлт болно. Харин үндсэн тэмцээнүүд, соёлын үзүүлбэрүүд, шинжлэх ухааны хөтөлбөр нь есдүгээр сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Чолпон-Ата хот болон Иссык-Куль мужийн Кырчын агуйн орчимд явагдах юм.
Гурван мянга орчим тамирчид оролцох уг наадмын бэлгэ тэмдэг нь Батай гэдэг нэртэй цоохор ирвэс ажээ.
Өмнө нь мэдээлснээр, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт ба Дэлхийн нүүдэлчдийн наадам явагдах үеэр буюу наймдугаар сарын 31, есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудал тусгай цагийн хуваариар ажиллана.