Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисийг хүлээн авч уулзлаа

, 2026 оны наймдугаар сарын 27Сангийн сайд З.Мэндсайхан энэ сарын 26-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор манай улсад айлчилж буй Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны төслүүдийн талаар ярилцлаа.

Тодруулбал, Монгол Улсад нэн шаардлагатай байршилд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагыг тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийн талаар санал солилцов. Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг 2026 онд даргална. Энэ уулзалт Улаанбаатар хотноо есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ны өдрүүдэд болно.

Энэ хүрээнд АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд талууд айлчлалын үеэр Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэнэ.

Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдийн баримт бичигт гарын үсэг зурах юм. Уулзалтын үеэр Сангийн сайд төслүүдийг шуурхай эхлүүлж, хэрэгжилтийг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн