Балба, Төвдөд 1400 гаруй хүн сураггүй алга болжээ

БЭЭЖИН, 2026 оны наймдугаар сарын 28 /Kazinform/. Сүйрэл дагуулсан үерийн улмаас Балбад амиа алдсан хүмүүсийн тоо 359 болж нэмэгдсэний зэрэгцээ гадаадын олон зуун жуулчид, мөргөлчид сураггүй алга болжээ.  

26-ны өдөр Балба-Хятадын хилийн бүсэд гэнэт их үер буусны улмаас газрын хөрс нурж, байшин барилга, зам гүүрүүд болон дэд бүтцийн бусад байгууламжууд эвдрэн сүйджээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Балбад 359 хүн, Хятадын Төвдөд 3 хүн амиа алдаж, хоёр улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй хүн сураггүй алга болоод байгаагийн ихэнх нь гадаадын иргэд юм. Төвдөд гэхэд 558 хүн сураггүй алга болсны дотор гадаадын 260 иргэн байна. Жуулчид болон мөргөлчид Балбаар дамжин Төвд дэх Кайлаш уул руу явж байжээ.

Аврах албаныхан тэднийг хайсаар байгаа бөгөөд зам гүүрүүд эвдрэн сүйрснээс гадна эгц цавчим уулс нь эрэн хайх, аврах ажиллагааг ихээхэн хүндрүүлж байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн