БИШКЕК, 2026 оны наймдугаар сарын 27 /Kazinform/. Киргизийн нийслэлд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт ба Дэлхийн нүүдэлчдийн VI спортын наадмын нээлтийн үеэр цагдаагийн байгууллагын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллана.
Нийгмийн дэг журам ба гадаадын зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын нийт 15 мянга гаруй ажилтан оролцоно. Аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг түр хязгаарлах зэрэг арга хэмжээнд хүндэтгэлтэй хандахыг Бишкек хотын оршин суугчдад уриалжээ.
Сануулан дурдахад, 8 дугаар сарын 31 ба 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болно. Мөн 8 дугаар сарын 31-ний өдөр “Бишкек Арена” шинэ цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн нүүдэлчдийн VI спортын наадмын нээлтийн ажиллагаа болох ба тус наадмын тэмцээн уралдаанууд, соёлын ба эрдэм шинжилгээний хөтөлбөрүүд 9 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Чолпон-Ата хот ба Иссык-Куль муж дахь Кырчын агуйн орчимд үргэлжлэх юм.
Өмнө нь мэдээлснээр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Киргиз улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ үеэр томоохон худалдааны төвүүд, захууд ажиллахгүй ба гадаадын төлөөлөгчдийн зорчих замын дагуух нүхэн гарцуудыг хаах ажээ. Мөн Бишкекийн оршин суугчдад хандан хотоос гарч явахыг уриалсан байна.