БЭЭЖИН, 2026 оны наймдугаар сарын 27 /Kazinform/. Балба, Хятадын хилийн орчимд гэнэтийн үер бууж, хөрсний нуралт болсны улмаас хэдэн зуун жуулчид сураггүй алга болжээ.
Байгалийн гамшиг болох үеэр Хятадын хилийн боомтыг чиглэсэн зам хаагдаж, харилцаа холбоо, цахилгаан түгээх шугам сүлжээ тасарсан байна. Балбын цагдаагийн газраас мэдээлснээр, 17 хүн амиа алджээ. Аялал жуулчлалын удирдах газрын мэдээллээр, 400 орчим жуулчин, тэдний дотор гадаадын иргэд сураггүй алга болсон байна. Цагдаагийн газрын мэдээллээр, 579 жуулчин, тэдний дотор 28 улсын 466 иргэн сураггүй алга болсон байна.
Мөн Балбын хойд нутагт эрчим хүчний байгууламж дээр ажиллаж байсан 60 хүн сураггүй алга болжээ.
Синхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, аврахын тулд боломжит бүх арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.