И Бюн Хун шинэ кинонд гол дүр бүтээнэ

Жүжигчин И Бюн Хун дэлхий даяар хит болсон “Squid Game” цувралын найруулагч Хван Дон Хюкийн бүтээх гэж буй шинэ кино болох “K.O. Club”-д гол дүрд тоглохоор болсныг уг киноны продакшн компани пүрэв гарагт мэдэгдлээ.

Залуу насыг худалдаж авч болдог тухай өгүүлэх уг кино нь цөөн тооны эрх ямбатай, чинээлэг өндөр настнууд болон тийм эрх мэдэлгүй залуу үеийнхний хоорондын тэмцэл, үе үеийнхний зааг ялгаа, зөрчилдөөнийг харуулсан  бүтээл юм. 

Киноны нэр нь “Killing Oldmen Club” буюу “Хөгшчүүлийг хөнөөх клуб” гэсэн үгний товчлол юм 

Энэхүү кино бол найруулагч Хваны хувьд И Бюн Хуны тоглосон “The Fortress: Namhansanseong” (2017) киноноос хойш 10 жилийн дараа хийж буй бүтээл юм. Дүрүүдэд мөн О Жон Сэ, Жу Ё Жон, Пак Хэ Сү, Ким Су Жин нар тоглохоор болжээ.

Киноны зураг авалт ирэх оны эхний хагаст эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн