ОХУ-тай экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 25-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн туслах, уур амьсгал болон усны нөөцийн асуудал эрхэлсэн тусгай элч Руслан Сайд-Хусайнович Эдельгериевийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын чиглэлийн талаар санал солилцож, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх ажлын ач холбогдлыг тэмдэглэв.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны нөөц, ойжуулалт болон экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, байгаль орчин, уур амьсгал, усны нөөцийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр анхааран ажиллахаар тохиров.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн