Fitch Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг эерэг хүчин зүйл гэж үзжээ

Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.08.17-2026.08.23)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 11.4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 23.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Инвескор ББСБ ХК, Хаан банк ХК, АПУ ХК болон Таван толгой ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA) – 1.63       сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 300 үнээр, нийт 489 сая төгрөгөөр;
  •  Эм Жи Эл Акуа ХК (MGLA)– 7.18 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 263.82 үнээр, нийт 1.9 тэрбум төгрөгөөр;
  • АПУ ХК (APU) – 490 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 1020 үнээр, нийт 500 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.  

Fitch Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг эерэг хүчин зүйл гэж үзжээ

Монголын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт холимог гүйцэтгэлтэй байлаа. TOP-20 индекс 1.78%-иар өсөж 56,664.44 нэгжид, MSE A индекс 1.64%-иар өсөж 21,645.31 нэгжид хүрсэн нь зах зээлийн тэргүүлэгч болон томоохон компаниудын хувьцаанд худалдан авах идэвх харьцангуй өндөр байсныг харуулж байна. Харин MSE B индекс 0.12%-иар бага зэрэг буурч 14,600.07 нэгж, FTI индекс 1.82%-иар буурч 1,063.70 нэгжид хүрэв. Ийнхүү үндсэн индексүүдийн ихэнх нь өсөлттэй байсан ч зах зээлийн бүх сегментэд өсөлт жигд бус байж, хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон тэргүүлэгч үнэт цаасанд илүү төвлөрсөн дүр зураг ажиглагдлаа.

Fitch Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг эерэг хүчин зүйл гэж үзжээ

FITCH МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “B+” ТҮВШИНД ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, ТӨЛӨВИЙГ “ТОГТВОРТОЙ” ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

Fitch Ratings 2026 оны 8 дугаар сарын 19-нд Монгол Улсын урт хугацааны гадаад валютын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” гэж баталгаажууллаа.

Fitch Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг эерэг хүчин зүйл гэж үзэж, 2026 онд эдийн засаг 5.6%, дунд хугацаанд ойролцоогоор 5.5%-иар өсөх төлөвтэй гэж тооцоолжээ. Уул уурхайн хөрөнгө оруулалт, Оюу Толгойн далд уурхайн олборлолт болон зэс, алтны экспорт өсөлтийн гол хөдөлгөгч хэвээр байна.

Гэсэн хэдий ч Монголын Хятадын түүхий эдийн эрэлт болон гадаад санхүүжилтээс өндөр хамааралтай байдал нь зээлжих чадварын гол эмзэг тал хэвээр байна. Мөн 2026 онд инфляц дунджаар 10%-д хүрч, төсвийн тэнцэл ДНБ-ий 2.2%-ийн алдагдалтай гарах, 2027 онд алдагдал 3.3%-д хүрэх төлөвтэй гэж үзжээ. Гадаад валютын нөөц 7 дугаар сард 8.0 тэрбум ам.долларт хүрсэн боловч урсгал дансны төлбөрийг дөрвөн сараас бага хугацаанд хангах түвшинтэй байна.

“B+ / Тогтвортой” үнэлгээ нь Монголын уул уурхайд түшиглэсэн өсөлтийн төлөвийг хүлээн зөвшөөрч байгаа ч гадаад өр, Хятадын эрэлт, төсвийн зарлага болон улс төрийн тодорхойгүй байдал зэрэг бүтцийн эрсдэлүүд зэрэглэл ахихад саад болж байгааг харуулж байна. Цаашид валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн мөчлөг дагасан зарлагыг хязгаарлах, гадаад өрийн эмзэг байдлыг бууруулах нь зэрэглэл ахих гол нөхцөл болно.


2026 ОНЫ ХАГАС ЖИЛД НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР ЗАРЛАСАН КОМПАНИУД

2026 оны 8 дугаар сарын 24-ний байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй дараах компаниуд 2026 оны эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг/хуримтлагдсан ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэрээ Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор баталж, олон нийтэд албан ёсоор мэдээллээ.  

Fitch Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг эерэг хүчин зүйл гэж үзжээ

ДНБ 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 7.7 ХУВИАР ӨСЧЭЭ

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагас жилд 7.7%-иар өсөж, өмнөх оны мөн үеийн 5.6%-ийн өсөлтөөс эрчимжлээ. Хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ ₮52.5 их наядад хүрсэн байна. Өсөлтийн гол хөдөлгөгч нь уул уурхайн салбар байсан бөгөөд 3.9 нэгж хувийг эзэлжээ. Үйлчилгээний салбар мөн өсөлтийг дэмжсэн боловч уул уурхайтай харьцуулахад өсөлтийн хурд харьцангуй сул буюу 1.8 нэгж хувиар өссөн байна.

Fitch Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг эерэг хүчин зүйл гэж үзжээ

Fitch Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг эерэг хүчин зүйл гэж үзжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн