Японд алтан загас барих тэмцээн болжээ

ТОКИО, 2026 оны наймдугаар сарын 24 /NHK/. Японы баруун нутгийн Нара мужид болсон алтан загас барих тэмцээнд 2 мянга орчим хүн оролцжээ. Алтан загас барих нь тус улсад түгэн дэлгэрсэн зуны уламжлалт зугаа цэнгээн юм.  

Уг тэмцээн алтан загас ихтэй Ямато-Корияма хотын нэгэн спорт заалаанд болжээ. Хотын захиргаа тэмцээнийг сүүлийн 30 орчим жилийн турш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд Ямато-Кориямаг “алтан загасны хот” болгон сурталчлах зорилготой юм.

Оролцогчид гурав гурваараа нэг баг болох бөгөөд усаар дүүргэсэн ванн дотор байгаа 1000 орчим алтан загаснуудаас гуравхан минутын дотор аль болох олныг барихаар өрсөлддөг. Тэд нимгэн цаасаар хийсэн “пои” торыг ашиглан загас барина.

Нара мужид амьдардаг нэгэн швед эрийн ярьснаар, тэрбээр өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад илүү олон алтан загас барьж чаджээ.

Мөн 20 гаруй насны япон бүсгүй ердөө долоохон алтан загас барьсан бол ирэх жил 100 загас барина хэмээн ярилаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн