Бүгд Найрамдах Казахстан Улсын Костанай мужийн “Алтын Дала” дархан цаазат газарт байрлах “Алиби” гэдэг сэргээн нутагшуулах төвд наймдугаар сарын 22-нд Пржевальскийн адуу буюу тахийн анхны үр төл мэндэлжээ.
Энэ бол олон улсын сэргээн нутагшуулах санаачилгын хүрээнд Казахстанд авчирсан Пржевальскийн адууны анхны төл гэдгийг Экологи, байгалийн нөөцийн яам мэдээлжээ. Эр унага төрснийхөө дараа удалгүй босож, эхийгээ даган явж эхэлсэн байна. Унага ба түүний эхийн биеийн байдал сайн байна.
“2024 онд Берлиний “Тиерпарк” амьтны хүрээлэнгээс авчирсан долоон настай Тесса гүү анх удаагаа унагалсан нь энэ юм. Сэргээн нутагшуулах хөтөлбөр 2024 онд эхэлж, тухайн жилдээ долоон тахь, 2025 онд дахин долоон тахь, 2026 онд найман тахь авчирсан. 2029 он гэхэд ойролцоогоор 40 гаруй тооны Пржевальскийн адууг Казахстанд авчрахаар төлөвлөж байгаа” гэж Экологи, байгалийн нөөцийн яам мэдэгджээ.
Анхны унага төрсөн нь Пржевальскийн адуу талын хээрийн нөхцөлд сайтар дасан зохицож буйг харууллаа. Энэхүү хөтөлбөрийн эцсийн зорилго нь онгон байгальд байгалийн жамаар үржиж чадах Пржевальскийн адууны тоо толгойг үржүүлэх явдал юм.
