Моди “Z” үеийнхний анхаарлыг татахыг хичээх болов

Энэтхэгийн “Z” үеийн залуус ерөнхий сайд Нарендра Модиг найз нөхрөө гэж харах нь ховор. Гэсэн ч Моди тэдэнтэй ярилцахыг хичээж, анхаарлыг нь татахыг хүсэх болжээ. Угтаа бол 75 настай Моди албаны үг хэллэгээр ярьдаг, анхааралтай, хүчирхэг улстөрчийн дүр төрхийг бүрдүүлсээр ирсэн.

Харин сүүлийн үед тэр инстаграмд идэвхтэй байж боллоо. Түүний инстаграмын сарын өмнөх нийтлэлийг харвал ямар ч алдаа мадаггүй, анхаарал болгоомжтой бэлтгэсэн нийтлэл байх аж. Гэтэл сүүлийн үед “GRWM” буюу “Надтай хамт гарахдаа бэлдэцгээе” зэрэг трэнд бичлэгүүдийг хийж, залууст зориулсан сельфи зургуудаа ч оруулах болж. Үүний зэрэгцээ залуусын хэрэглэдэг трэнд үгсийг ч хэрэглэж харагдах болжээ.

Моди инстаграм дээр 106 сая гаруй дагагчтай. Энэ нь түүнийг тус платформ дээрх хамгийн олон дагагчтай улстөрчдийн нэг болгожээ. Хэдий олон дагагчтай ч түүний цахим сүлжээ хэзээ ч Бхаратияа Жанат намын стратеги болж байсангүй. Харин энэ онд болсон залуусын жагсаалаас хойш зарим зүйл өөрчлөгджээ.

Жоомны ардын намын тэргүүлсэн тус хөдөлгөөн меме зураг, шууд дамжуулалт, инстаграм рийлс зэрэг арга хэлбэрээр үзэл санаагаа амжилттай түгээж чадсан гэж үздэг. Энэ стратеги нь анхандаа тоглоом шоглоом мэт санагдаж байсан ч сүүлдээ нөлөөлөл нь Бхаратияа Жанат намынхныг яах аргагүй гайхшруулжээ. Гэхдээ Модиг анх инстаграмд идэвхтэй байж эхлэхэд залуус ёжлох маягтай хандаж байв.

Сүүлийн үед зөвхөн Моди гэлтгүй Бхаратияа Жанат намын албан ёсны хуудсууд залуусын дунд трэнд болж буй үг хэллэг, меме зураг, соёл зэргийг түлхүү хэрэглэх болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн