US Open-ы шагналын сан 100 саяас давжээ

НЬЮ-ЙОРК, 2026  оны наймдугаар сарын 21. /ТАСС/. АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн буюу US Open-ы шагналын сан энэ онд 108 сая ам.доллар болж нэмэгджээ.

Үүнийг өмнөх 2025 оны тэмцээний шагналын сан болох 90 сая доллартой харьцуулахад даруй 20 хувиар өссөн байна. Их дуулгын бусад тэмцээний шагналын сан 80 сая доллароос давж байгаагүй юм.

Эрэгтэйчүүдийн ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргалсан теннисчид тус бүр 5.5 сая ам.доллар авах бөгөөд энэ нь өмнөх тэмцээнээс 500 мянгаар их байна. Финалд шалгарсан тамирчид 2.8 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ. Эхний тойрогт өрсөлдөөд хожигдсон теннисчид хамгийн багадаа 140 мянган доллар авахаар байгаа нь өнгөрсөн оны шагналаас 27 хувиар нэмэгджээ.

US Open бол Их дуулгын энэ улирлын хамгийн сүүлчийн тэмцээн бөгөөд 8 дугаар сарын 23-наас есдүгээр сарын 13-нд хатуу талбайд явагдана. Өмнөх оны аваргууд бол Испанийн Карлос Алькарас, Беларусийн Арина Соболенко нар юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн