Баруун, төв, говийн нутгийн зарим хэсгээр бороо орно

Манай орны баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр бороо, дуу цахилгаантай аадар орох талаар ЦУОШГ-аас мэдээлэв. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +19+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28+33 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өмнөх хоногоос 5 градусаар дулаарч +21+23 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн