Кени улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт хийв

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Кени Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ойн яамны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тэргүүн нарийн бичгийн дарга, Доктор, инженер Фестус Нгенотой хоёр талт уулзалт хийлээ.

Дэд сайд Б.Мөнхтамир СОР17-д Кени улс ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хойшид үргэлжлэх хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгохыг чухалчилж буйгаа тодотгов. Мөн Кени улс тусгай хамгаалалттай өргөн уудам газар нутагт цөлжилт, бэлчээрийн доройтлыг багасгах, экосистемийг сэргээх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр манлайлж ирснийг ихэд үнэлж, Монгол Улстай туршлага, мэдлэг солилцох боломжийн талаар санал солилцсон байна.

Түүнчлэн Монгол, Кени улс нь газар зүйн хувьд хол ч ижил төстэй сорилттой тулгардаг. Өөр бүс нутгийн туршлага, үзэл санааг нэгтгэж, газрын доройтол, ганд тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр Өмнөдийн хамтын ажиллагааг хурдасгах боломжтой гэж үзэж байгаа. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, яриа хэлэлцээ, туршлага солилцох түвшнээс тодорхой төсөл, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн шат руу шилжинэ гэдэг итгэж буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн