Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ

, 2026 оны наймдугаар сарын 18СОР17 хурлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Амлалтаас бодит үйл ажиллагаанд: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийг Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж хэлсэн үгэндээ, “Өнөө үед хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол гэсэн өөр хоорондоо нягт уялдаа бүхий гурван томоохон сорилттой тулж байна. Эдгээр асуудал нь улсын хил хязгаараар тусгаарлагддаггүй бөгөөд аль нэг улс, салбар дангаараа шийдвэрлэх боломжгүй дэлхий нийтийн хамтын сорилт юм.

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц, Биологийн олон янз байдлын тухай конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талын хувьд эдгээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн.

Эдгээр гурван конвенцыг бид байгаль орчны тогтвортой хөгжлийн нэгэн зорилгын харилцан уялдаатай гурван тулгуур гэж үздэг. Тэдгээр нь тус тусдаа өөр өөр чиглэлд төвлөрдөг боловч нийтлэг зорилго нь байгалийн нөөцийг хамгаалах, эко системийн тогтвортой байдлыг хангах, хүний сайн сайхан амьдралыг дэмжихэд оршиж байна.

Монгол Улсын хувьд эдгээр гурван конвенцын хэрэгжилт харилцан салшгүй холбоотой юм. Иймээс хэрэгжилтийг салангид бус, харин харилцан уялдаатай, нэгдмэл байдлаар төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна” хэмээн онцлов.

СОР17 бага хурлын хүрээнд бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновац, түншлэл болон иргэдийн оролцоог нэг зорилгын төлөө нэгтгэж, Риогийн конвенцуудын хүрээнд хүлээсэн амлалтуудаа бодит үр дүнд хүргэж, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах боломжтой гэж үзэж байна гэж БОУАӨЯ-наас мэдээллээ.

Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ

Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн