Нэг өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчилжээ

МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 16 /РИА Новости/.  Олимпын хошой аварга, АНУ-ын усанд сэлэгч Кейт Дугласс нэг өдрийн дотор дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчиллээ.

Тэрбээр бямба гарагт болсон Номхон далайн бүс нутгийн аварга шалгаруулах тэмцээний 50 м-ийн зайн чөлөөт сэлэлтийн төрлийн урьдчилсан шатанд 23,49 секундийн амжилт үзүүлж, дэлхийн рекорд тогтоожээ. Ингээд ням гарагт шилжих шөнө болсон финалын сэлэлтэд амжилтаа ахиулж, 23,19 секунд болгосон байна. Өмнөх дэлхийн дээд амжилтыг түүний эх орон нэгт Гретчен Уолш 23,55 секундээр тогтоогоод байсан юм.

Өдгөө 24 настай Дугласс “Парис-2024” Олимпын наадмаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Мөн ДАШТ-ээс 7 алтан медаль хүртжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн