Л.Месси гурав дараалан пенальти алджээ

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 17 /ТАСС/. Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээнд “Нэшвилл” багтай талбайд нь хийсэн тоглолтын үеэр “Интер Майами” багийн довтлогч Лионел Месси 11 м-ийн торгуулийн цохилтыг алджээ.

Тоглолт 4:1 харьцаагаар “Нэшвилл”-ийн хожлоор өндөрлөсөн бөгөөд 23 дахь минутанд шүүгчийн заасан торгуулийн цохилтыг Месси алдаж цохижээ. Өмнө нь тэрбээр ДАШТ-ий үеэр хоёр пенальти алдсан юм.

Эцэг нь таалал төгссөн тул Месси түр хугацаанд “Интер Майами” багтаа тоглоогүй бөгөөд энэ сарын 9-нд болсон Лигийн цомын тэмцээний Мексикийн “Монтеррей” багтай хийсэн тоглолтод /1:2/ оролцоогүй юм.

Одоогийн байдлаар “Нэшвилл” баг 19 тоглолтод 43 оноо авснаар Дорнод конференцийн тэмцээний хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа бол “Интер Майами” 19 тоглолтод 38 оноо авч хоёрдугаарт жагсаж байна.

20-ны өдөр “Нэшвилл” баг “Нью-Йорк Ред Буллс”-тай талбайд нь, Мессигийн баг “Филадельфиа”-тай талбайд нь тус тус тоглоно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн