МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 16 /РИА Новости/. Парис хотноо болж буй усан спортын Европын аварга шалгаруулах тэмцээний 1500 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Германы тамирчин Йоханнес Либман дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Финалын сэлэлтэд тэрбээр 14 минут 26,79 секундийн амжилт үзүүлснээр Парис-2024 Олимпын наадмын үеэр АНУ-ын усанд сэлэгч Бобби Финкийн тогтоосон амжилтыг /14 минут 30,67 секунд/ бараг 4 секундээр ахиулсан байна.
Либманаас 12,66 секундээр хоцорсон Унгарын тамирчин Залан Шаркани мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаарт байрт Германы Оливер Клемет (+13,85) шалгарчээ.
Өдгөө 19 настай Либман өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ үеэр 800 м-ийн зайд дэлхийн залуучуудын дээд амжилтыг /7 минут 30,47 секунд/ тогтоосон юм.
Усан спортын насанд хүрэгчдийн ЕАШТ Парис хотноо 7 дугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусна. Энэ удаагийн тэмцээнд Оросын тамирчид нейтрал статустайгаар оролцож байна.