Орос, Беларусийн тамирчид “Формула-1”-д оролцоно

МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 14 /РИА Новости/. ОХУ, Беларусийн тамирчид төрийнхөө далбаан дор олон улсын тэмцээнүүдэд оролцохыг Дэлхийн авто спортын зөвлөл /WMSC/ зөвшөөрлөө. Энэ тухай Олон улсын автомашины холбооны /FIA/ цахим хуудсанд бичсэн байна.

Тодруулбал, Орос, Беларусийн тамирчид FIA-гийн ивээл дор болдог бүх тэмцээн, тэдгээрийн дотор “Формула-1”, WRC ралли, Дакар, “Формула-Е”, “Формула-2”, “Формула-3” тэмцээнүүдэд оролцох боломжтой болжээ.

“Олон улсын ба бүс нутгийн тэмцээнүүдийн үеэр Орос, Беларусийн бэлгэдлүүд, төрийн далбаа зэргийг тамирчдын хувцас, тоног төхөөрөмж, автомашин дээр нааж хэрэглэх, төрийн дууллаа эгшиглүүлэхийг зөвшөөрч байна” гэж FIА-гийн мэдэгдэлд дурдсан байна. Харин тус хоёр улсын нутаг дэвсгэрт олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг дараагийн мэдэгдэл гарах хүртэл хэвээр үлдээжээ.

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2022 оны гуравдугаар сард FIA-гаас Орос, Беларусийн нутаг дэвсгэрт тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосны зэрэгцээ зөвхөн нейтрал статустайгаар олон улсын тэмцээнд оролцохыг тус хоёр улсын тамирчдад зөвшөөрсөн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн